Байнгын үйлчлүүлэгч...

Энэ зүйлийн тухай бичье гэж бодоол байсан юм. Юу вэ гэвэл...Би чинь монголдоо байхдаа нийтийн тээвэрийн байнгын үйлчлүүлэгч байсан ба энд ч мөн эндхийн нийтийн тээврийн байнгын үйлчлүүлэгч.Монголдоо байхад автобус унаа, микронд суухаас айж халширдаг байлаа.Мэдээж аль алина өвөл нь халаалтгүй хол гар автобусандаа тас хөлдчих шахаал шүд зуун явж, зун нь ямарч агааржуулагч ажилдаггүй бөгөөд есөн шидийн үнэр хөлс ханхалаад дотор муухайрч үнэхээр хэцүүхэн зорчино. За тэгээд оюутан байхад зургынхаа том планшетыг(цаасаар бүрж зураг зурдаг том хавтгай мод...) сургууль гэрийн хооронд байнга шахуу чирээстэй.Тиймээс микронд суух боломжгүй учир чихэж байгаал арай гэж том бусандаа суугаал олон хүнд урт замын туршид багагүй хараалгуулж, загинуулж, зэхэлзүүлнэдэээ...За тэгээд зарим үед хөөгдөж буух нь холгүй. Том жижиг аль алинд нь суусан хувцас пад хар, жижигт нь суувал хөлөндээр байнга өөр хүний хөл байрлаастай хэхэ, өөд өөдөөсөө муухай муухай хараастай...Бус маань хэзээ ирэх нь тодорхойгүй, үнэ мөнгө нь тогтворгүй, чиглэл болгон үнийн хувьд ялгаатай шахуу. Угаалга цэвэрлэгээний тал дээр ярихын ч хэрэггүй биздээ...Бөөн бөөн бухимдал хэрүүл хараал гээд тоочоод байвал барашгүй ээ. Харин одоо бага ч гэсэн дээшилж дэвшисэн боловуу?

 

Энд бол нийтийн тээвэрт нь том л автобуснууд явна. Жолооч нь цагаан юмуу цэнхэр цамц, хар өмд, цагаан бээлий өмссөн байдаг. Хоёр бус зөрөхдөө жолоочууд нь баруун гараа өргөж мэндэлж байга харагдана. Хүн бууж суухад тавтай морил, сайн яваарай гэж хэлэх жолооч цөөнгүй таарна. Энэ мэдээж үйлчилгээний соёл бөгөөд бууж сууж байга хүмүүст болон надад сайхан л санагддаг юм. Бус болгон зорчигчтой зорчигчгүй байсан ч тодорхой цагын хувиарын дагуу ирж явна. Хүн төвлөрсөн газарын буудал болгон цагын хувиарын самбартай. Жишээ нь тэдэн номерын бус ирж байна, тэдэн минутын дараа ирнэ гэх мэтчилэн нарийн яс гарна. Суух бус нь хаана явааг тэр самбараасаа хайгаад харчина.

Үнийн хувьд том хүн 1000 вон,бусны карт уншуулвал 950 вон төлнө. Бусанд суух хүмүүс зөвхөн урд хаалгаар зорчиж,буухдаа товчилуураа даран хойд хаалгаар бууна. Бууж суух хүн байхгүй тохиолдолд буудал болгон дээр зогсоод байлгүй шууд явна. Бусны карт их таалагддаг юм монголд энэ үйлдэл нэвтэрвэл их дажгүй. Автобусанд суухдаа мөнгөө жолоочын хажуудах хайрцаганд шургуулчина,картаа бол хажууд нь байрлах жижиг самбарт уншуулаал буухдаа мөн л буух хаалганы дээр байрлах жижиг самбарт уншуулаад бууна. Уншуулж буусан тохиолдолд эргээд 1цагын дотор хэдэн ч автобусанд үнэгүй зорчих боломжтой. Картаа мөнгөөр цэнэглэдэг машин болон,цэгүүд тодорхой газаруудад байралсан байдаг ба мөн тэр картаараа метронд зорчиж болдог.

За тэгээд өвөл нь дулаахан, зун нь агааржуулагч байнга ажилаастай сэрүүхэн зорчих ба цонх нь онгорхой явж буй бус огт байхгүй гэж хэлхэд болно. Нэг эцэсээс нөгөө эцэст очоод заавал чийгтэй цэвэрлэгээ хийдэг юм билээ.Автобус болгон хогын савтай,тэнд хүмүүс хогоо хаяна. Ил хог харагдвал хэн нэг нь аваад хийж байгаа харагдна. Нийтийн тээвэр гэлтгүй бүхийл үйлчилгээний төвүүд нь хүнд суртал гэж үгүй, үйлчлүүлэгчиддээ найрсаг сайхан үйлчилнэ.Жишээ нь нэгэн зорчигч бусанд барьж явсан баахан ном дэвтэрээ унагаачихсан...Тэгэхэд жолооч түр зогсож,зорчигчийг юмаа эмхэлж түүж авсаны дараа хөдөлгөөнөө үргэлжилүүлнэ.Үүний хархад сайхан л байсан.Ингээд л мөн бичээд байвал сайн сайхан зүйл олон л байна.

Энэ бүгд гайхаад байх сонин зүйл биш ч гэлээ ийм энгийн зүйлүүд эх оронд маань нэг нэгээр биелэгдээд эхэлвэл нэгч гэсэн зүйлд бухимдахгүй амьдарцгаах болно.Эх орноо муулж, хүний нутгыг магтах гэсэн санаа агуулсангүй ээ. Энэ салбарын бодит байдал л ийм.

Сэтгэгдэлүүд:

1. honey (зочин) | 2009-07-08 19:50:22
mongold niitiin teever asuudal ihtei heveerei.dajgui bichleg boljee
2. bomberder (зочин) | 2009-07-08 20:07:30
gadaadyg neeh het shuteed magtaad yaahav dee, yaduuch gesen eh oron maani suuliin ued chardaij baigaad bolomjooroo l saijruulah geed uzeed l baigaa sh dee. neg uee bodhod bas ch gej ovoo bolson shuu dee. harin micro bol eruusooo niitiin teevriih bish, express-t l hereglej bolhoor unaa yum l daa. yaah ch aragagui suuj hol zalguulah ue zondoo l gardag, gehdee tsegtsleh biz dee.
3. apabst | 2009-07-08 20:23:09
өө энд ялгаагүй. Нийтийн тээвэр гэдэг бол хөгжсөөн угаасаа. Яг л чиний хэлдгээр автобуснууд зөрөөд өнгөрөхдөө гараа өргөн мэндлэх нь байнга.
Монголын тээвэр үйлчилгээ хэцүү нь худлаа биш шүү дээ.
Би лав 2 жилийн өмнө очоод зун автобусанд нэг удаа л сууж үзье гээд 1 буудал цонхоор нь толгойгоогоо гаргаж явсан. Үнэхээр үнэр танар гэж хэцүү юм билээ. Мөн нэг удаа микрод сууж үзсэн, яг л энэ дээр өгүүлдэг шиг, хөл дээр бол байнгын гишгээстэй, хажууд шахаад хөлсөө үнэртүүлээд л бараг өвөр дээр гараад суучих шахуу. Микро нь дүүрчээд байхад л явахгүй явлаа шүү .... үүгээр түүгээр гээд л хэнгэрэг хагалчих шахаад л орилоод байна. Ямар цуцдаггүй хоолойтой юм би ч бүр бараг "бишэрсэн" шүү... ккк
Энэ худлаа гайхуулах гэсэндээ биш, би бас монголын амьдрал ямар байгааг тодорхой хэмжээгээр мэдрэх гэж албаар суусын.
4. ♡pearly♡ | 2009-07-08 20:27:18
shutej magtah gesengui ee.nudend haragdsan bodit zuiliig l bichsiim.haa haanaal saintai muutail baiga.sainiina olj harj suraltsah ni l chuhal...
5. Namara | 2009-07-08 20:39:20
Ядаж хүмүүс бууж сууж амжаагүй байхад хаалгаа ч хаагаагүй ухас ухас гээд хөдлөөд явдаг нь үнэхээр таалагддаггүй, Хөөрхий хөгшид хүүхдүүд унаж үхчих гээд,
Гэтэл нийтийн тээврийн дүрэм журам стандарт ямар билээ дээ, хаалгаа хаагүй бол хөдлөх ёсгүй биз дээ?
6. sunkiss | 2009-07-08 22:13:43
korea japan 2 adilhan yumaa.jolooch nar n zuruhduu mendelne.munguu tuluhuur bayarlaaa gej talarhana hezee ch uhas uhas gehgui.bugd durem juram emx tsegtstei.ded butets uneheer sain hugjsun gazar.
7. altargana | 2009-07-10 00:44:30
ийм үйлчилгээг л монголдоо нэвтрүүлэх юмсан гэж боддог юм. Нийтийн унаа, үйлчилгээний газруудад ч ялгаагүй
8. ♡pearly♡ | 2009-07-10 17:49:43
apabstd-mongoldoo baigaa humuus maani suuhgui geed ch yah yum bileedee..tegeel guriigeel daschihaj baigaamdaa hehe

namarad-harin tiimee ter ni ih osoltoi.unasan tohioldolch ochnoon l baigaa baih.

sinkissd-harin tiimee mongol maani udahgui tiim boloh baihaa gej naiddiishd

altargand-hun buriin l bodol baihdaa.
Mon hun buriin uhamsar ih nolootei.
9. bolorka83 | 2009-07-10 17:56:30
endehiin niitiin teever l iim tavlag. neg iim bolgoson doo
10. leo | 2009-07-16 23:13:19
кондуктор байхгүй мөнгө төлөхгүй унжих хүн ч байхгүй хэ хэ бүгд л картаа уншуулаад эсвэл мөнгөө төлөөд л амар шүү нээрээ
манайх ч гэсэн удахгүй тийм болоосой
11. LuZa | 2009-07-16 23:21:07
Би атусанд суугаад явах үнэн дуртай ш дээ
Эцэс дээр нь ирээд буруу суучиж гэж хэлээл сууж байгаад буцаал явна гоё шүү хихи даанч ойрд зав байхгүй
12. Н.БЭХЭРЭ | 2009-07-27 23:21:34
автобусны жолооч нар нь бие бие рүүгээ гараа дохиж мэндлээд байхаар нь айгаад байдын ш дээ хэхэ.
13. Галдан (зочин) | 2009-07-28 22:21:35
Атуусч бол цаг барих тал дээр янзтай шүү.
Ер нь нийтйин тээвэр дээд дэрэг хөгжсөн гэж ярьдаг юм билээ. газар нутаг бага зам сайтай нь давуу тал биз.Үйлчилгээний соёл сайн шүү.

Харин Нийгмийн тал дээр эрүү өвдөг нь нийлсэн үхэх гэж байгаа настай эмгэн өвөө нараас мөнгө авдаг нь тийм санагдсан. Уул нь хүчтэй эдийн засагтай улс хийдгээ хийсэн настангаа чөлөөлмөөрийн
14. goldenpearl | 2009-08-15 06:13:32
хөөрхөн бичлэг байна аа, би бас тэгж хүсдэг байлаа.Даанч тийм карт нтр-тэй болчихвол кондуктор ажилгүй хэцүүдэх юм билээ. Тэгээд би хүсэхээ байсөөн. Бас нэг талаар агааржуулагчгүй, халаалтгүй унаанд явж чаддаг харх шиг чадвар төлөвшиж байгаа юм шиг ээ. Хэхэ. Монголд бол нитин юм бол нийтийн л юм. Түүниг хайрлаж хамгаалдаг хүн нэг ч байхгүй шүү дээ хө.
15. chin_xusel | 2009-09-14 21:04:20
нэг ийм сайхан автобусанд сууж үзэх юмсан. Хотын микронууд арай л даварчихсан, том автобуснууд ч гэсэн бид нар л давуу эрхтэй гээд бодчихсон хөдөлгөөнд хэтэрхий соёлгүй оролцоно. Кондуктор жолооч нарт харилцааны наад захын соёл ч байхгүй шүү. Солонгост л очиж мөрөөдлийнхөө автобусанд суухаас хэ хэ
16. ♡pearly♡ | 2009-09-15 07:48:15
hehe solongos geltgui haa saigui moroodliin bus chine baigaa hoo.udahgui mongold bii boloh baih gej boddiishdee...
17. chimgeeitgel | 2009-09-22 20:54:07
mgld niitiin teevriin soyol bii bolno gej itgejiinaa. dajgui bichleg bn.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Шинэ бичлэгүүд