Өчигдөр амралтын өдрөөрөө хотынхоо хамгын том цэцэрлэгт хүрээлэнгээр хэсэг зугаалхаар зориод.

Зорьсон гол учир маань, жил бүрийн 6-р сарын эхний 7 хоногт уламжлал болон долоо хоног "Rose Festival" болдог юм. 2008 онд очиж байсан бөгөөд энэ жил ч мөн очоод богинохон хугацаанд үзээд амжчихлаа.

Тэнд төрөл бүрийн сарнай цэцэгс алаглан өнгө зүс, анхилуун үнэрээ гайхуулж зорин очсон зочидын сэтгэлийг баясган чимж таатай орчныг бүрдүүлж байгаана үнэхээр гайхалтай.

Улаан, ягаан, цагаан, шар, улбар, хүрэн гээд өнгө бүр байх ба дотроо бас олон гарал,нэр төрөлтэй юм билээ.Тэр болгоныг уншаал өнгөрсөндөө.

Хүүхэд багачууд,хөгшин буурал,гэр бүлүүд, найз нөхөд,ижилссэн хосууд гээл хүн бүр алаглан дэлгэрсэн сарнай цэцэгсийн дунд гэрэл зургаа датуулцгаан урд хойгуураа зөрөлдөн бужигнах хэдийч нэг л амар амгалан мэдрэгдэж байсаан.

Би ч мөн адил энэ ч цэцэгийн урд сууж, тэр ч цэцэгийн ард зогсож,олон сарнайн дунд зургаа даруулан датуулж гүйгээд,хажуугаар нь ганц хоёр,ганц хоёр дарсан сарнайн зургаа муу гэж гололгүй блогтоо оруулхаар шийдээд хэхэ...

Сонирхогчын төдий авсан гэрэл зурагууд.Бүрэнхий болсон болхоор гэрэлтэй гэрэлгүй янз бүр л гарчээ...

Эргээд хэзээ нэг цагт энэ бичлэгээ үзхэд энэ өдөр маань дурсамж болон толгойд орох байх гэж бодоод~



















Сэтгэгдэлүүд:
Tiimuu luza daraa jil gej bas baina aa tiimuu
Сэтгэгдэл үлдээх: